Төв халхын ТӨРИЙН ТҮШЭЭ

2024 оны 6 сарын 12

Arslan.mn

Хонгор нутгийн унаган хүү, Монгол  төрийн түшээ Дашдондогийн Ганбат хэмээх эрхмийг Төв Халхын төрийн түшээ хэмээн тодотгохын учир.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашдондогийн Ганбатыг хэзээнээсээ л судар ном бүтээж, номт мэргэдийн галыг таслалгүй авч ирсэн Баянхонгор аймгийн Галуут сум, Ламын гэгээний нутгийн хүн гэдгийг уул нутгийнхан болоод улс даяараа андахгүй.Тэрбээр Галуут суманд төрж өссөн төдийгүй хонгор нутгийн ард түмний итгэлийг хүлээн хоёр ч удаа сонгогдон  Монгол төрийн алтан жолоог атгалцаж яваа төрийн түшээ. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашдондогийн ГАНБАТ  Баянхонгор аймгаас 2012- 2016 он , 2020-2024 онд тус тус сонгогдсон.

Харин түүнийг Өвөрхангай аймгийн Хархорины гаралтай тэр ч бүү хэл Архангай аймгийн Хашаат сум орчим, хуучнаар Тарсан Лүнгийнхэнтэй ч садан гэх яриа чих дэлсэх болсноор намтар түүхийг нь сонирхон судалснаа энд сийрүүллээ.

Түүний өвөг дээдэс хуучны Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны хүмүүс. Домог түүх нь цаглашгүй үргэлжлэх улс Монголын гал голомт, алтан ургийнхны өлгий нутаг алдарт Орхоны хөндийн улс ажээ. Түшээт ханы хошуугаар нутагтай Саран Боржгон овгийнхны түүхийг өртөөлөн  үзвэл гарцаагүй Д.Ганбат гишүүнтэй холбогдож, түүний удам гарвалаар бахархах сэтгэл төрүүлнэ.

Хуучны Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны Саран боржгон овгийн хүн.

Д.Ганбат гишүүний аав П.Дашдондог 1924 онд одоогийн Өвөрхангайн аймгийн Хархорин суманд төржээ. Хуучнаар бол “Шанх” сум.Тус сумын бага сургуулийг дүүргэсний дараа 1937-1942 онд Архангай аймгийн төвийн дунд сургуульд суралцаж төгсөөд, Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийг дүүргэж, 18 насандаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын бага сургуульд “шинэ үсгийн багш”-аар томилогдон ирсэн байдаг. Ингээд 1943 онд 21 насандаа Төгрөг сумын бага сургуулийн захирлаар ажиллаж байгаад аймгийн Гэгээрлийн хэлтэст томилогдож, улмаар 22-хон насандаа Өвөрхангай аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогджээ. Түүнийг 4 жилийн дараа шилжүүлэн 1950 онд Баянхонгор аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд тухайн үед тус аймгийн төв нь одоогийн “Галуут” суманд байрлаж байжээ. Чухам энд л нутгийн охин Төмөртогоотой танилцан гал голомтоо бадраажээ.

Аав П.Дашдондог нь Төгрөг сумын Шинэ үсгийн багшаас ажлын гараагаа эхэлж 21 насандаа сургуулийн захирал болтлоо дэвшжээ.

Дашдондог гуайнх 7 хүүхэдтэй өнөр айл. 4 дэх нь хүүхэд нь УИХ-ын гишүүн Д.Ганбат юм. Ингээд Дашдондог гуайг 1956 онд дэвшүүлэн томилж, Улаанбаатар хотноо Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд Эвлэлийн ажлын хэлтсийн орлогчоор, тухайн жилдээ дахин дэвшүүлж эрхлэгчээр нь томилсон П.Дашдондог гуайн намтар болон гар бичмэлд дурайж харагдана. 

Arslan.mn

7 хүүхэдтэй айлын  4 дэх хүүхэд

Д.Ганбат гуайн эцэг өвгөд болох Саран Боржгоныхоны түүхэнд домог мэт сонирхол татах зүйлс олон. Түүн дундаа улсын үйл хэрэгтэй холбогдох нарийн түүх байдаг. Одоо ч тэд түүнийгээ алдалгүй залгамжилж яваа. Нэгэн түүх сөхвөл.

“Шанхын хийд” Өвөрхангай аймгийн Хархоринд сумын нутаг оршино.Өндөр гэгээн Занабазарын анхлан байгуулсан хийд.  

VIII Богд Баруун Шанхын хийдээр морилон очихдоо Д.Ганбат гишүүний өвөг аавын ах болох Сономцэрэн зайсангийнхнаар саатаж, гэр бариулан хэд хоноод буцдаг байжээ. Ингээд 1919 оны үед Гамин цэрэг Монголд орж ирэн Богд хаант Монгол Улсыг татан буулгахад Богд хаан Монгол Улсын таван яамны Төрийн тугийг нууцаар хамгаалуулан Түшээт ханы хошуу Шанхын хийдийн Сономцэрэн зайсанд илгээж чандлан хадгалуулсан гэдэг. Төрийн тугийг Саран Боржгон удмынхан сахин хамгаалсаар, их хэлмэгдүүлэлтийн ороо бусгаа цаг үе цаашлаад социалист нийгмийн шашин хориотой хүнд хэцүү үеүүдийг өнгөрөөн ардчилалтай залгаж 1990-ээд оны эхэнд Шанхын хийдийг сэргээсний дараа хэнээс ч айж эмээлгүй хүндэтгэн залсан байдаг. Эл Төрийн тугаас гадна Өндөр гэгээний хөргийг дээдлэн шүтэж ирснээ Шанхын хийддээ залж, нутаг усаараа тахин шүтэн дээдлэх болжээ. Хэзээнээсээ л тэд төрийн үйл хэрэгт зүтгэж байжээ.    

Д.Ганбат гишүүн авга ах, генерал Ц.Дашзэвэгийн хамт

Их авга Сономцэрэн нь Богдоос Шанхын хийдийг хариуцуулахаар томилсон  зайсан хүн байжээ.

Засаг захиргааны түүх талаасаа Түшээт ханы хошуу нь одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Гурванбулаг сумыг дамнасан газар нутгийг хамардаг байсан агаад хожим нь Шанх сум болон өөрчлөгдөж, улмаар Архангайн харьяаллаас Өвөрхангай аймаг уруу шилжүүлэн Хархорин сум болон өөрчлөгдсөн байна. Энэ нутгийн хөгшчүүл өөрсдийгөө Өндөр гэгээний номын хүрээ Шанхын хийдийн хүмүүс гэж бахархан ярих дуртай.

Энэ бүхнээс түүхчлэн хөөхөд Хонгор нутгийн хүү Дашдондогийн Ганбат Өвөрхангайн Хархорин, Архангайн Хашааттай удам гарвалаар холбогдож яахын аргагүй Төв Халхын хүн болох ажээ. 

2012- 2016 онд Монгол улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга 2020-2024 онд Монгол улсын их хурлын гишүүн, УИХ- дахь Ардчилсан намын бүлгийн дарга

Бахдам сайхан түүхтэй Саран Боржгон овгийн нэр төрийг өнөө цагт нүүр бардам өндөрт өргөж яваа Дашдондогийн Ганбатыг Төв Халхын төрийн түшээ хэмээн дуудах болсон минь ийм учиртай буюу.

Сэтгүүлч Ч.Батбаяр                          

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657461
5 эможи

Altansuh
2024-06-15 17:57
Demjij baigaa zaluuchuud songuulaa uguurei
Сарангуа
2024-06-15 17:48
Дэмжиж байгаа шүү
Г
2024-06-15 17:20
Гишүүнийг дэмжиж байна
M
2024-06-15 17:09
Amjiltt
N
2024-06-15 17:08
Amjilt hvsie
Z
2024-06-15 17:07
Amjilt hvsie
D
2024-06-15 17:06
Gishvvnde amjilt
Temuulen
2024-06-15 17:06
ner tswer hun ym ☺️ demjnee
Зочин
2024-06-15 17:06
Mundg hvn shvv demjeerei zaluusaa
D
2024-06-15 17:05
ajiliin amjilt hvsy
Bayrmaa
2024-06-15 17:05
Hiisen gemgui heregt orootsoldoogui hunde
Зочин
2024-06-15 17:05
Demjij bn
Enhjin
2024-06-15 17:03
Zaluuchuudaa sngoltoo zuw hiitsgeey
Anu
2024-06-15 17:02
zuw hunshu
Duurenzaya
2024-06-15 17:00
demjnee
Zulaa
2024-06-13 18:26
Sonirholtoi tuuhtei hun yum.
Del
2024-06-12 17:42
Hog
A
2024-06-12 11:28
uuh tuuh ihtei l hun yum
keyboard_arrow_up