“Шарк“ Д.Энхтүвшингийн сонгогчдоос оноо авах “ядмагхан арга“ бүтэлгүйтэв

2024 оны 6 сарын 11

Arslan.mn

МАН-ын жасгаалтын 9 дүгээрт бичигдсэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нэрээ татах талаар нилээд хэдэн хоногийн өмнө жиргэсэн.

Тэгвэл өнөөдөр сонгуульт ажлаа өгч сонгуульдаа шуудрах болсон байна. Нэг үгээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөс татгалзаж МАН-ын жагсаалтдаа үлдэх сонголтыг хийжээ.

Энэ талаар тэрбээр "Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ. Хэрвээ УИХ-д сонгогдвол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хичээн ажиллах болно." гэв.

“Шарк“ Сонгуулийн тухай хуульд "Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно" хэмээн цагаан дээр хараар бичсэн байхад, мэдсээр байж попорвуу. Сонгуулийн тухай хуулиа судлаагүйгээс онигоонд оров уу,  сонгогчдоос оноо авах ядмагхан арга байсан уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. 

Өмнө нь тэрбээр өөрийн цахим хуудсаараа  "Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна" хэмээн жиргэж байсан.

Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг дээ “Шарк“ Д.Энхтүвшин ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657456
0 эможи

Төвд хүн
2024-06-14 06:49
Тэр хүний сонголт шүү дээ ямаан зангаа тат сэтгүүлч гуай
keyboard_arrow_up