ТАНИЛЦ: АН-ын мөрийн хөтөлбөр
2024 оны 6 сарын 10
УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр нийтэд ил болжээ. Өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу албан ёсоор эхэлж байна.
2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр гарчээ. Ингээд АН-ын мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна.
Тухайлбал:
- Монгол хүний дундаж наслалтыг "80+" хүргэх стратеги боловсруулна
- "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
- Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлого үргэлжлүүлнэ
- Үнийн өсөлтийг хязгаарлаж инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна
- Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангана
- Зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
- "Шүршүүр-Жорлон" хөтөлбөрийг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд санал болгож хамтран хэрэгжүүлнэ,
- Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна
- Улаанбаатар хотод байгаа дээд боловсролын байгууллагуудын байршлыг хэвээр үлдээж, харин шинээр байгуулагдах бүсийн төв бусад хотуудад олон улсын боловсролын шинэ үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжинэ
- Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутган тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
- Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө хорьж цагддаггүй хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ
- Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг шинэ тогтолцоонд гаргана
"Ардчилсан нам"-ын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1


2






657431
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс