С.Энхболд, Ч.Хүрэлбаатар нар Говь-Алтай аймгийн Алтай сумаас сонгуулийн нээлтээ эхлүүллээ

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 2-р тойрогт Монгол ардын намаас нэр дэвшиж буй  С.Энхболд, Ч.Хүрэлбаатар нар Морьтой аравтаа төлөөлөн Говь-Алтай аймгийн Алтай сумаас сурталчилгааны нээлтээ эхлүүлж, иргэд сонгогчидтой уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Arslan.mn

Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын шадар Ч.Хүрэлбаатар: Ирэх 4 жил Монгол Улсын хөгжил хаашаа явах вэ гэдгийг шийдвэрлэх сонгуулийн үйл ажиллагаа эхэллээ. Хил бол Монгол Улсын хөгжлийн үүд хаалга байх ёстой. Тиймээс баруун бүсэд нэр дэвшиж байгаа Морьтой аравт маань Монгол Улсынхаа хилээс сонгуулийн нээлтийн арга хэмжээгээ эхлүүлж байна. МАН-аас нэр дэвшиж буй 10 нэр дэвшигч нар бүгдээрээ л бүсээ хөгжүүлэхийн төлөө зүтгэх учиртай хүмүүс. Баруун бүсээс анх удаа эрүүл мэндийн салбарын хүн болох Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нэр дэвшиж байна. Эрүүл мэндийн салбарыг баруун бүсэд хөгжүүлэх нь хамгийн чухал байна. Тиймээс бид түүнтэй дөрөө харшуулж буй. Үүнээс гадна малчид, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, зөв бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ салбарыг хамгийн сайн мэдэх ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг дэвшүүлсэн. Та бүхэн биднийг багаар нь дэмжээрэй. Монгол Улс нэгдэж, нийлж байж хөгжинө. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлогыг хамгийн чухалд тавьж, мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбар хаана ч, хэнд ч хүртээмтэй бөйх учиртай. Тиймээс бил бүсчилсэн хөгжлийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг хамгийн чухалд авч үзэж, мөрийн хөтөлбөртөө дээгүүрт тусгасан. Баруун бүс нь Улаанбаатар хотоос 2000 орчим км алслагдсан учраас зарим төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахын тулд нийслэлийг зорих шаардлага тулгардаг. Тиймээс бид төвлөрлийг сааруулах хүрээнд Ховд аймагт эмчилгээний төрлийг нэмэгдүүлэх, Эмийн нөөцийн агуулах байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Уулзалтын үеэр Алтай сумын иргэд Морьтой аравтыг багаар нь дэмжихээ илэрхийлсэн юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657427
1 эможи

Хүрэлбаатар пиаздаак үхэж далдраааач !!!! Чи бол манан мафийн хулгайч. Чиний эзэн бол Алуурчин элэгдорж, Сү данжаад , хятадуудын өхөөрдөж нэрлэдэг энхрий боол оджаргал баярцогт данжаад цагаан луухаан
2024-06-10 19:01
Хүрэлбаатар мафийн гөлөг үхэж далдар
Зангараг
2024-06-10 13:52
Одоо бол эд нарыг хэн ч тоохгүй их мөнгө тарааж байгаа үйлдлээрээ авсаа бэлдэж байгаа этгээдүүд гэж үзэхэд болно.
ЦЭЭЛИЙНХ
2024-06-10 13:31
ЗА ГОВЬАЛТАЙЧУУД МИНЬ МАН-ЫН ХУЛГАЙ ЛУЙВАРЧДААС САЛЦГААЯ !!!
Zochin
2024-06-10 13:25
Za zailaa
keyboard_arrow_up