Н.Хүрэлбаатар : Монгол Улсыг “Монгол хүн“ л хөгжүүлнэ.Тиймээс хүний хөгжил рүү онцгойлон анхаарч ажиллана

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт МАН-аа намаас нэр дэвшигч АШУҮИС-ийн багш доктор, профессор, эмч Н.Хүрэлбаатар үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм. 

Энэ үеэр эмч Н.Хүрэлбаатар "Монгол улсад 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль эхэллээ. УИХ-д нэр дэвшинэ гэдэг хариуцлагын асуудал гэж би хувьдаа үзэж байна. Улс эх орны хөгжил нэн ялангуяа хүний хөгжлийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах ёстой юм. Хүний хөгжил эрүүл, чийрэг биетэй саруул ухаантай иргэдээр хэмжигднэ нэн тэргүүнд. Дээр нь мэргэжил олгох мэргэжил эзэмших асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй.

Ер нь бол Монгол улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Миний бие Монгол улсын хөгжлийн төлөө ажиллана гэдэгтээ илтгэлтэй байна.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт "Хүний хөгжөл"-ийг нэгдүгээрт тавьсан. Эрүүл мэнд, боловсролын тал дээр онцгойлон анхаарч хүнээ хөгжүүлснээр Монгол улс хөгжнө гэсэн цаад агуулга явж байгаа юм.

"Хүнээ хөгжүүлнэ" гэхээр эрүүл мэнд боловсролыг нэгдүгээрт тавихаас гадна орчныг нь бүрдүүлж ээлтэй орчинд амьдрах боломжоор хангаж өгөх учиртай. Агаар ус хөрсний бохирдлын асуудлыг шийдэх цаашлаад хүний амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал дээр онцгойлон анхаарч байгаа.

МАН-ын мөрийн хөтөлбөрт тухайлан нийтийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цогцолбор арга хэмжээ авч өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж үр дүнд нь ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарахаар тусгасан. Дээр нь нэмээд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх тал дээр онцгойлон анхаарна." гэв.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657424
2 эможи

Зочин
2024-06-12 08:10
Энэ нэг худал ЯМАР ӨВЧНИЙ НЭР ХЭЛЭЭД Л ДАРАА НЬ ХАВДАР ГЭЖ ОРИЛДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЭМЯ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД АРАЙ ДЭНДҮҮ ИРГЭДЭЭР ТОГЛОЖ БАЙНА ШҮҮ ҮҮН ДЭЭР ТОГТОЖ АЖИЛЛААРАЙ МОНГОЛЧУУД НЭГ БОЛ ХАВДРЫН ОНОШООР ҮХЭЖ БАЙНА АЛЬ ЭСВЭЛ, ӨӨРСДИЙН БОЛГООМЖГҮЙГЭЭС ҮХЭЖ ДУУСЛАА ШҮҮ
Н.Хүрэлбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up