Д.Ганбат: Миний бие Хонгор нутгийн Ламын Гэгээний унаган хүү

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч  УИХ-ын гишүүн Дашдондогийн Ганбат  үнэмлэхээ гардан авлаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм. 

Түүний хувьд УИХ-ын сонгуулийн 1 тойрог буюу  Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшиж байна.

Нэр дэвшигч Дашдондогийн Ганбат  өөрийн цахим хуудаснаа "Эртний бөгөөд Ирээдүйн нийслэл, эцэг өвгөдийнхөө гал голомт Хархоринд ёслоод сонгуулийн нээлт рүү хөдөллөө. Миний бие Хонгор нутгийн Ламын Гэгээний унаган хүү. Эцэг өвгөд минь Түшээт Хан аймгийн Түшээт ханы хошуу (одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум, Баруун Шанх, Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Гурванбулаг сум)-аар нутагтай Төв Халхын Саран Боржгон удмынхан билээ." хэмээжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд өмнө нь УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга ажиллаж байсан, мөн 2012, 2020 онуудын сонгуулиар нэр дэвшиж, сонгогдсон юм.

УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбатын намтар 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1977 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль
  • 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургууль, механик инженер
  • 2004 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1984 онд Ардын арми, салаан захирагч
  • 1989-1992 онд Ардын армийн салбарын техникийн орлогч инженер
  • 1992-1996 онд Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанийн дэд захирал
  • 1996-1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга
  • 1999-2004 онд Техник импорт ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2004-2012 онд Техник импорт ХХК-ийн ерөнхий захирал
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2016-2020 онд Техник импорт ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
657420
3 эможи

Удвал
2024-06-11 10:49
Ганбат бол утсан хүүхэлдэй ш дээ ламын гэгээнээр нүүрээ тахлах нь дээ
Уншигч
2024-06-10 19:29
Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар амьдрагч номтойбаяр нямтайшир гэсэн эцэг хүү хувалз хулгайчуудаас энэ пяздаак элбэгдорж алуурчин 2 хамтарч 1 тэрбум төгрөгийн хахууль аваад цагаан суваргын ордыг нямтайширт хувьд өгсөн. Энэ хулгайчийн оффшор дансыг ил болгох цаг ирсэн
Д.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up