Жилд 1.5 тэрбумын ОРЛОГОТОЙ Ш.Адьшаа хүүгийнхээ 100 мянган ам.долларын зээлийг л төлчих!

2024 оны 6 сарын 17

Arslan.mn

Баруун бүсээс УИХ-д нэр дэвшиж буй   УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өчигдөр Ховд аймагт очсон байна. Түүний хувьд 2020 оны сонгуулиар тойргийнхоо нийт сонгогчдын 54%-ийн саналыг авч УИХ-ын гишүүн болсон. 

Тэгвэл бид УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн АТГ-д мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

  • Өөрийн орлого - 1 тэрбум 519 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого - 159.1 сая төгрөг
  • Нийтийн орон сууц-1, үйлчилгээний зориулалттай 1 обьект - 4 тэрбум 29 сая төгрөг
  • Toyota, Land Cruiser 200-1, Hyundai, Sonata 7-1 автомашин - 232 сая
  • Хурдан удмын 53 адуу- 969 сая
  • Үнэт эдлэл - 770 сая
  • Дотоодын банканд 20.7 сая төгрөгийн хадгаламжтай
  • Бэлэн мөнгө - 1 тэрбум 896 сая
  •  
  • Зээл - 16.7 сая төгрөг
  • "Эрдэнэс таван толгой" ХК, "Ти Ти Би Эй" ХХК, "Империалмаксимус корпорейшн" ХХК, "Грэйтблюмаунтайнс" ХХК, "Ачит-Эх мед" ХХК, "Ачит-Арвис" ХХК, "Хүннү МН" ХХК, "Мөнгөн-Алмаз" ХХК, "НЬЮфеникс интернэшнл" ХХК, "Винсолд интернейшнл" ХХК-уудын 30-100 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн дуулианд нэр холбогдсон. Үүний нэг нь түүний хүү А.Биндэръяа Канадын Торонтогийн их сургуульд 2016-2020 онуудад физикч мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 101 967 ам.доллар буюу 351 сая төгрөгийн зээл авсан. А.Биндэръяа нь тэргүүлэх бус мэргэжлээр суралцсан, зээлээ эргүүлэн төлөөгүй зөрчилтэй. Тухайн үед Ш.Адьшаа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ талаар тэрбээр "Би хүүгийнхээ зээлийг маргааш ч төлсөн чадна. Хэрэв зээлээ төлөөгүй бол хариуцлага хүлээх ёстой. Гэвч хүү маань зээл биш тэтгэлгээр сурсан. Одоогоор дөрвөн жил найман сар ажиллаж байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Мөн түүний хувьд “Ховд хаан бирж" компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас 6 тэрбум төгрөгийн зээл авсан удаатай. Ховд аймагт арьс шир, ноос ноолуурын үйлдвэр барих зорилгоор зээл авсан ч үйлдвэр нэртэй сэндвичэн барилга л аймагт нь үлджээ.

Уг зээлтэй холбогдуулан зургаан хүнийг гэрчээр дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа юм. Тэрбээр 2014 онд тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийн зөвлөх байхдаа "Ховд хаан бирж" компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас 6 тэрбум төгрөгийг зээлсэн байгаа юм. Ингээд тус мөнгөөрөө Ховдод үйлдвэр гэж сэндвичэн барилга бариад өнгөрчээ. Уг барилга өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй Ховдод байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын хөгжлийн төслөөс өөрөө аваад зогсохгүй сурч боловсрох эрмэлзэлтэй ардын хүүхдийн боломжоос хүүхэддээ авч өгсөн нэгэн. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657414
4 эможи

А
2024-06-17 20:16
Энэ өвгөн ямар баян юм бэ насаараа хөдөлмөр хийсэн байлаач ингэж баяжмааргүй юмаа
Зочин
2024-06-10 15:08
өмнөговийн гаалиас тэрбумтан болсон хүн сургалтын санд гар дүрэхгүй өөр хэн нэгэн хэрэгцээтэй хүүхэд нь сурах боломж олгож болно доо, ядаж авсан мөнгөө төлчихөөч
Ариунжаргал
2024-06-10 11:18
Маш гоё
Зочин
2024-06-10 09:21
Адьша чинь зүгээр босоо ороолон юм бишүү
keyboard_arrow_up