1 ТОЙРОГ: Хангайн бүсэд эрх баригч намаас илгээж байгаа кандитатуудын ХЭН нь хэн бэ

2024 оны 6 сарын 05

Arslan.mn

Улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгвэл бид энэ удаад эрх баригч намаас 2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай тойрогт илгээж байгаа кандитатуудын ХЭН нь хэн бэ гэдгийг онцолж байна. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт буюу том тойрогт 9 нэр дэвшигч өрсөлдөнө.

Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Ганболд, С.Чинзориг, Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар дэвшихээр болж буй.

Хамгийн "Cool PR"-тай спикер Г.Занданшатар

Arslan.mn

Түүний хувьд  2020 оны сонгуулиар Баянхонгор аймгаас нэр дэвшин сонгогдож байсан бол одоо том тойрогт өрсөлдөхөөр болж буй. Тэрээр 2020 оны сонгуулиар тойрогтоо намаасаа гурвуулаа дэвшсэн боловч ганцаараа сонгогдсон. Ингэхдээ АН-ын хоёр өрсөлдөгчтэйгөө эн тэнцүү саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 

Улсын их хурлын дарга Г.Занданшатар сурталчилгаа, PR-ыг хамгийн сайн хийдэг УИХ-ын гишүүн гэхэд болно. Тэр оны шилдэг шилжилтүүд, оны шилдэг загналт, оны онцгой хараалыг хүртэл хэлсэн. 

Ганцхан энэ хэд бишээ өнгөрсөн 4 жилийн хугацаадах түүний хар цагаан пр-ууд үнэхээр бусдаасаа илүү байсан бөгөөд яалт ч үгүй 76 гишүүн дундаа хамгийн хамгийн нь байсан. 

Тэрбээр 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд тэр үеэс улс төрд орж, 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2020-2022 оны хооронд Монгол Улсын Их Хурлын даргаар тус тус ажиллажээ. 

 “Тогоо баригч” Д.Тогтохсүрэн

Arslan.mn

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намын жагсаалт горилж байсан ч Өвөрхангайд нэр хүнд гайгүй байсан учраас энэ удаад томсгосон тус тойрогт илгээх болсон. Тэрээр Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон МАН-ын гурван гишүүний нэг нь Д.Тогтохсүрэн бөгөөд 2020 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл  намынхаа "тогоо баригч”-ын ажлыг хийж байна. 

Тэрбээр 1991 онд хуульч мэргэжил эзэмшиж, тус аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас ажлын гараагаа эхлүүлж байжээ. Түүнчлэн 1996 оноос тус аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 он хүртэл тус аймгийн ИТХ-ын дарга, 2008-2016 он хүртэл тус аймгийн Засаг дарга, 2016 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрбээр эхнэр, гурван хүүхэдтэй. Түүний эхнэр хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

Төрийн өндөр албан тушаалтнуун болон хуулийн байгууллагын дарга нар ЖДҮ санг аалзны тор мэт хэрсэн тухай баримт ил болох үед түүнийг нэр холбогдсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан ч “гүтгэлэг” гэсэн удаатай.

2023 онд тэрбээр ахмадуудад мөнгө тараасан дуулианд холбогдсон. Үүнийгээ ч үгүйсгээгүй. Тэрбээр уг асуудалд  “Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадуудад 20 мянган төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй.” гэх тайлбарыг өгч байлаа.

"БЗС-гаар хоёр хүүхдээ англи хэл сургасан гэх С.Чинзориг"

Arslan.mn

1986 онд МУИС, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн. Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хувьд элдэв ноцтой асуудалд холбогдоод байдаггүй ч гэлээ нэг тийм энийг хийчихье, тэрийг шийдчихье гэсэн улс төрийн эрүүл амбиц багатай мэт харагддаг. Гэсэн мөртлөө улст төрийн тогоонд байж л байх гээд үзээд байдаг дээр дурдагдсан чиглэлийн улстөрч гэх юм уу даа.

Уг нь түүнд улс төрийн тэрдундаа гүйцэтгэх засаглалын түвшинд ажиллаж ирсэн олон жилийн намтар бий.  Яамны ажлыг таньж мэдсэн туршлагатай гэгдэх тэрбээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан бол мөнөөх л туршлагатай гэдгээрээ Эрүүл мэндийн сайдаар өдгөө ажиллаж байна.

Түүний хувьд БЗС-ийн асуудалд нэр дуулианд холбогдсон.  Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн охид Дэлгэрмаа, Норовдэлгэр нар БЗС-гийн зээлээр АНУ-д суралцсан.  Түүний охин Дэлгэрмаа нь 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан нь ил болж, улмаар түүний  БЗС-гийн зээл тэглэгдэж, нэр нь сангаас “устгагдсан” байдаг.  Тэрбээр уг асуудалд  "Миний хоёр охин журмынх нь дагуу магистраар гадаадад суралцсан. Гэрээнийхээ хүрээнд эндээ ажиллаад нийгмийн даатгалаа төлж байна. Тухайн үеийн Засгийн газрын баталсан журмын дагуу л ээлээр сурсан. Англи хэлний оноогоо ч авсан. Зээлээ тэглүүлсэн зүйл байхгүй. Зээлээ төл гэвэл төлөх л байх даа" гэх тайлбарыг өгч байв.

Инженер мэргэжилтэй "улстөржиж попордоггүй " Г.Ганболд

Arslan.mn

Түүний хувьд  2020 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон улстөрч.  Тэрбээр  радио холбооны инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 

Парламентад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Агаар блхирдлыг бууруулах дэд хорооны гишүүнээр ажилладаг. 

Дөрвөн жилийн туршид Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулжээ.

Тэрбээр МАН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүлэгчээс улс төрийн карьераа эхлүүлжээ.

Улмаар   2012-2016 онд  орон нутгийн сонгуульд нэр дэвшиж Өвөрхангай  аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож байв. Үүний дараа Өвөрхангай аймгийн Засаг даргаар сонгогдсон цагаас  хойш улс төрд эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн.  Түүний хувьд улстөржиж гавихгүй, попордоггүй гишүүн гэдгээр хүмүүс их мэднэ.

 "ЖДҮ-д нэр холбогдсон Г.Тэмүүлэн"

Arslan.mn

АНУ-ын American university сургуулийг төгссөн, олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр 2016, 2020 онд ээлжит сонгуульд нэр дэвшин сонгогдсон билээ. Үе, үеийн Монголын Засгийн газрын “саалийн үнээ”-гээр нэрлэгдэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь олон нийт андахгүй. Монголын улс төр ялангуяа Ардын намд Г.Тэмүүлэн гишүүн гэхээсээ түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их гэж энэ хүрээнийхэн ярьдаг. Ортой л үг. Учир нь, 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга болтол нь албан тушаал ахиулсан байдаг. 

2020 онд гурван мандаттай Архангай тойргоос УИХ-д Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар сонгогдон ажиллаж байсан ч хоёрынх нь улс төрийн замналд цэг тавигдсан гэж хэлж болно. Учир нь, Ж.Мөнхбат нүүрсний хэргээс болж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, чөлөөлөгдсөн бол Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдон, шүүхээс зургаан жилийн ял сонссон. 

Түүний хувьд ЖДҮ-ийн дуулианд холбогдсон. Тодруулбал, түүний хамаарал бүхий этгээд буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” компани 2017 онд тус сангаас 700 сая зээл авсан нь ил болсон байдаг. Харин саун, душ, зочид буудал, фитнесс, үсчин, гоо сайхан, амралтын газрын үйлчилгээ эрхэлдэг “Спа цогцолбор” компани ямар зорилгоор ЖДҮ-ээс 700 сая төгрөгийн зээл авч, зарцуулсан нь өнөөг хэр нь тодорхойгүй байдаг.

МАН-ын "ТЕНДЕРИЙН МАГНАТ"  гэгддэг Б.БАТЦЭЦЭГ

Arslan.mn

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн.

1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз хур” ХХК-ийн захирал, 2005-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2016 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 

2020 онд УИХ-ын ээлжит сонгуулиар Баянхонгорт нэр дэвшин сонгогдсон  Б.Батцэцэг  “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтууд дэлгэгдсэн байдаг.

Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Гадаад харилцааны сайдын үүрэгт ажилдаа орсон. Сайдын албан тушаалд сууснаасаа хойш буюу 2021- 2024 онуудад буюу  сайд болсноосоо хойш гурван компаниараа 35 тендерээр ₮12,7 тэрбумыг авсан байдаг.

"Хариуцлагаас “хуурай” гардаг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр"

Arslan.mn

Г.Сайханбаяр нь Цэргийн нэгдсэн дээд сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академийн дамжаа, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. Батлан хамгаалахын доктор зэрэгтэй.

Тэрээр 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар цэргийн дээд Бригадийн генерал цол хүртсэн бөгөөд цэргийн албанд сонсогчоос бригадын генерал болтлоо 30 гаруй жилдээ алба хааж буй юм.

Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жил Архангай аймагт нэр дэвшинэ хэмээн тойргоо усалж, цэргийн наадам зохион байгуулж,  юм л бол Архангайг зорьдог байсан бөгөөд энэ удаад тойрог томорч, Архангай, Баянхонгор, Өвөрхангайн хангайн бүсэд өрсөлдөх эрхээ ийнхүү аваад байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимаас “Батлан хамгаалахын сайд Их хуралд нэр дэвшинэ гээд энэ зунжин Архангай аймагт хэдэн зуун хүнтэй цэргийн ангийг ажиллуулсан. Зунжин төсвийн мөнгөөр сонгуулийн ажил хийсэн. Төрийн мөнгийг ийм байдлаар хувьдаа, сонгуульдаа ашигладаг байдал хэрээс хэтэрчихээд байна” гэж байв.

Г.Сайханбаяр нь удирдаж буй салбараа олигтой шинэчилж, сайжруулж чадахгүй, удаа дараа цэргийн албан хаагч амиа алдсан асуудлаас “хуурай” гардаг муу аргатай муйхар туршлагатай  нэгэн гэхэд болно.  Өнгөрсөн хугацаанд түүнийг  сайн "цэрэг" байж болох ч сайн менежер байж чадсангүй гэх шүүмжлэлд ихээхэн өртсөн. Тэр нь ч үнэн. Учир нь Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж эхэлсэн 2020 оноос хойш тус салбар, тэр дундаа зэвсэгт хүчний анги, байгууллагад цэргийн албан хаагчид амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол гарсан.

"Албан тушаалын кранд суусан мэт Б.Даваадалай"

Arslan.mn

Б.Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантурт суралцаж байгаа.

Түүний хувьд  МАН-д нэг жилийн өмнө шинээр элсэн орж, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр улс төрд орсон гэхэд болно. Учир нь анх Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч байхад нь  Мөнгөний бодлого судалгааны газар мэргэжилтэн болж очсоноор ажлын гараагаа эхэлсэн. Улмаар Сангийн сайд болонгуут яам руу даган очсон, тэгээд Сангийн сайд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд өөрийн хүнээ байлгасан гэдэг.

Б.Даваадалай нь хэд хэдэн асуудалд нэр холбогдсон нэгэн. Хамгийн ноцтой нь Б.Даваадалайгийн төрсөн ах гэгдэх Б.Цэдэв нь Баянхонгор аймгийн Ардчилсан намын гол ерөнхий менежэрээр ажилладаг.

Сүүлийн жилүүдэд нэг айлын хүүхдүүд өөр, өөр намд зохион байгуулалттай орж, аль нэг нам нь ялахад гэр бүлээрээ хождог, завшдаг явдал гарах болсон.  Энийг л жинхэнэ аюултай гэр бүлийн “МАНАН” гэж нэрлэж болно.

Мөн түүний хувьд саяхан гэхэд  Баянхонгор аймгаар бүтэн тойрч, сум бүрт мотоцикль, будаа агшаагч тарааж яваа гэж байв. Ингэхдээ "Би ерөнхийлөгчийн зөвлөх хүн, УИХ-ын гишүүн болох нь тодорхой" хэмээн халамцуухан ярьж явсан удаатай.

"Эрүүл мэндийн салбарт 38 жил ажилласан гэж хэлэх дуртай А.Цогцэцэг"

Arslan.mn

Түүний хувьд эрүүл мэндийн салбарт 38 жил ажиллахдаа 2 жилийг нь эмчлэгч эмчээр ажиллаж, үлдсэн хугацаанд нь тасгийн эрхлэгч, лабораторийн эрхлэгч гэх мэтээр удирдах ажил хийжээ. Монгол Улсын Эрүүл мэндийн 26 дахь сайд, доктор, клиникийн профессор, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Аллегри мед” эмнэлгийг үүсгэн байгуулагч, зөвлөх эмч зэрэгтэй.  

А.Цогцэцэг нь 2022 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Энэ тухайгаа тэрбээр "Миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэргэдэх эрүүл мэндийн салбар хариуцсан зөвлөхөөр ажиллах боллоо. Надад итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа. Монгол иргэнээ алив өвчнөөс эрт сэргийлэх, чадварлаг хүний нөөцөөр эрсдэлгүй, чанартай, хүртээмжтэй, эмнэлгийн тусламжийг эх орондоо авах боломжийг бүрдүүлэхэд нотолгоо судалгаанд тулгуурлан Та бүхний санал хүсэлтийг анхаарч ажиллах болно" гэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657324
1 эможи

SHINE OYUN
2024-06-11 17:13
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
SHINE OYUN
2024-06-11 17:13
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
keyboard_arrow_up