О.Амгаланбаатар: С.Баярцогт өөрийгөө жагсаалтын 9-рт бичсэн нь учиртай. Энэ тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол
Ардчилсан Намын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан талаараа мэдээлэл өглөө.
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар “Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо руу явуулсан. Ингээд зааланд байсан ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тиймээс ч С.Баярцогт, Б.Хурц нарын ҮБХ-ноос нэр дэвшүүлээгүй.
С.Баярцогт өөрийгөө жагсаалтын есдүгээрт бичиж оруулсан нь учиртай. Монголчуудад тооны билэгдэл гэж бий. Есийн тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол.
Тиймээс ч ҮБХ-ны гишүүд С.Баярцогтыг хазаарлаж байж Х.Тэмүүжинг оронд нь оруулж ирсэн. Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрыг харьцуулаад хар. Хэн нь Монголын ард түмэнд хэрэгтэй вэ. Ийм л уур амьсгалтай хурал болсон” гэв.