З.Энхболд: С.Цэнгүүн гэгч надтай биш Л.Гантөмөр, С.Баярцогттой чинь холбоотой
АН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаа дахин хэлэлцэх асуудал үүссэн. Учир нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн оронд хэний ч үл таних С.Цэнгүүн гэх 30 хүрээгүй бүсгүйг намын жагсаалтын эхний 4-т бичсэн асуудал шүүмжлэл дагуулж буй.
Энэ талаар УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудаснаа "АН 126 нэр дэвшигчдийг тодруулсан албан ёсны 7 хүнтэй комисс нь байхад жагсаалтны Цэнгүүн гэгчийг надтай холбох хэрэггүй, танихгүй мэдэхгүй хүн байна. Наад Баярцогт Гантөмөр 2 чинь мэднэ. Гүтгэхээ зогсооно уу!" гэсэн байна.
АН 126 нэр дэвшигчдийг тодруулсан албан ёсны 7 хүнтэй комисс нь байхад жагсаалтны Цэнгүүн гэгчийг надтай холбох хэрэггүй, танихгүй мэдэхгүй хүн байна. Наад Баярцогт Гантөмөр 2 чинь мэднэ. Гүтгэхээ зогсооно уу! pic.twitter.com/Va1xNGHHFH— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) May 22, 2024