Д.Сосорбарам: Ардчилал, эрх чөлөөг АН-аар устгах ажиллагааг Х.Баттулга гүйцэтгэж байна

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа  олон хууль зөрчсөн гэдгийг  Үндэсний бодлогын хорооны гишүүд зарлалаа.  Тодруулбал,  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн,   Төрийн шагналт  Д.Сосорбарам  нарын зүгээс   Х.Баттулга, Н.Алтанхуяг тэргүүтэй 38 хүн АН-ын нэрийн өмнөөс нэр дэвших эрхгүй бөгөөд хууль зөрчсөн  үйлдэл боллоо хэмээн мэдээллээ.

Учир нь  АН-ын дүрмийн дагуу “Намын  гишүүн бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүн хүн АН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй”  гэж заасан байдаг аж.

Гэтэл  АН-ын Үндэсний бодлогын хорооны  байтугай намын гишүүний батлах ч үгүй олон  хүнд нэр дэвших, жагсаалтад бичигдэх эрх  олгож байгаа нь намын дүрмээ зөрчөөд зогсохгүй Сонгуулийн хуулийг ч давхар зөрчсөн үйлдэл учраас  АН-ын  албан ёсны гишүүд дэмжигчдийн өмнөөс СЕХ-нд хандаж байгаагаа илэрхийллээ.

Улмаар Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Улсын Дээд шүүхэд ч давхар хандахаа мэдэгдэв.  Энэ үеэр  Төрийн шашгналт Д.Сосорбарам “Ардчилал, эрх чөлөөг АН-аар устгах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал  тусгаар тогтнолд заналхийлсэн явдал болж байна. Үүнийг гардан гүйцэтгэж,  биелүүлдэг хүн нь Х.Баттулга” хэмээн мэдэгдлээ.   Хэдийгээр нэр дэвшүүлэх процесс дууссан ч засаж залруулах  боломж  цаг хугацааны хувьд байгаа учраас нэр бүхий хүмүүсийг буцаан татах хэрэгтэй гэлээ.  Тодруулбал, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Мөнхбаясгалан, С.Ганбаатар нарыг АН-ын нэрийн өмнөөс УИХ-д сонгуульд дэвших эрхгүй гэдгийг хэлээд тэдний нэрийг  буцаан татахыг   намын удирдлагуудаас шаардлаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657107
4 эможи

Алуурчин элбэгдоржийн баасаар амьдрагч
2024-05-23 01:58
Энэ өмхий солиот одоо болно доо, Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар 34 жил амьдрахчаа боллоо Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл Алуурчин баяр гээд нам нэртэй манан мафийн Алуурчид хулгайчид луйварчдын цуглуулга болсон Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгийн гамингуудыг монголчууд 24 оны сонгуулиар бүрмөсөн булшилж түүхийн хог дээр хаяна
З
2024-05-22 23:30
Сагсуу,сумтай гар шүү энэ
Иргэн
2024-05-22 16:18
Со өөрөө АН аас арван удаа гарч арван нэгэн удаа орж байгаа увайгүй хүн дээ.Одоо Со хичнээн хуцаад нэмэргүй. Яагаад гэвэл Со ямар хүн вэ гэдгийг бүгд мэддэг болсон.Баттулга,Алтанхуяг хоёр бол Со гийн дэргэд жинхэнэ улс төрчид .
Иргэн
2024-05-22 16:10
Хүзүүгүй эзний захиасыг Со биелүүлэх арга ядаж байна.Со бол өөрөө АН аас пван
Зочин
2024-05-22 15:20
Яг үнэн
keyboard_arrow_up