“Намайг 20 жил УИХ-д суух боломжоор хангаж ӨГӨӨЧ“

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Увсын ард иргэдэд халуун савнаас авахуулаад аахар, шаахар зүйлс тарааж, нүдийг нь хуурсаар дөрвөн удаа сонгогдсон гишүүн бол Б.Чойжилсүрэн. Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй газар, байршлуудыг “хуу” хаман ширэнгэн бетон болгосон гавьяатай эр.

Одоо тав дах удаагаа сонгогдохоор сонгуулийн сурталчилгааны ажлаа хийсээр яваа. Түүний цор ганц хүсэл нь УИХ-д 20 жил сууж, өөрийн бизнесээ хамгаалан, өргөжүүлэх.

Тэрбээр 16 жил парламентад тухлахдаа олон салбарын сайдын албыг ээлж дараалан хашсан. Одоо өөрийн 100 хувь эзэмшдэг 32 компанитай сүйхээтэй, төрийн ажлыг төрлийн ажил болгох хөдөлгөөнтэй эр.

Түүний шунал нь Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн газрыг бүхэлд нь авах зорилго руу хөтөлдөг. Тиймдээ ч үе үеийн хотын дарга нар Б.Чойжилсүрэнд халдаж чаддаггүй. Харин ч “айгаад” үгээр нь бүх зүйлийг хийдэг. Чойжоогийн барилга орчмыг оролдноо л гэж байхгүй. Мань эр сүүлд өөрийнх нь эзэмшлийн хэсэгт халдаж болохгүй шүү хэмээн С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумьяабазар нарыг дарамтлаад, үгэндээ оруулаад авсан “хуйхтай” эр. Үе үеийн хотын дарга нар Б.Чойжилсүрэнгээс айдаг. Тэрийгээ ч шуудхан хэлдэг юм байна лээ. 

Өнгөрсөн өвөл УИХ-ын чуулганы үеэр "надад дахиж УИХ-д сонгогдох хүсэл алга. Би хангалттай хийдгээ хийсэн. Одоо ер нь больсон ч яахав ээ" гээд бардам яриад сууж байсан эрхэм сүүлийн өдрүүдэд увс, ховдынхонд халуун сав өгч тойглосоор яваа нь сонин. 

Тодруулбал, Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хурд групп компанид НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбум төгрөгийг олгосон талаар шуугиад авсан. Эцэст нь 18 тэрбумыг яалтчгүй олгосон байдаг юм. Ингэхийн тулд л УИХ-ын гишүүн, сайдын суудалд суудаг байх нь.

Мань эр Хүннү 2222 хорооллын анхны захиалагчдын захиалгыг улсын цэцэрлэг сургууль барина, спорт цогцолбор байгуулна хэмээн луйвардаж авчээ. Тухайн үед 2 өрөө байр, зогсоолын сугалаат урамшуулал зарлана гэж байсан ч шалгаруулж олгоогүй залилсан байдаг.

Б.Чойжилсүрэн Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хороонд хамаарах газраа Суруга Монгол компанийн япон эзнийг хилс хэргээр гүйтгэж барьж хорьж байгаад булаан авсан гэдгийг улс төрчид, намынхан нь ярьдаг. Улс төр бизнес хууль хүчнийхэн оролцсон бүлэглэл байна хэмээн хэвлэлээр бичигдэж байсан ч тэгэс ингэс хийгээд энэ асуудал намждаг. Гэвч өнөөдөр энэ газар аль хэдийнэ Хурд группын эзэмшил болж олон арван барилга шавсан. Угтаа саяхан төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газрыг хууль бусаар авсан асуудалд УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн компани тэр чигээр нь худалдан авсан хэмээн хутгалдсан. Тэрээр бид өмнөх эзэмшигчтэй тохирч хамтран ажилласан. Тохирох хувийг нь өгсөн хэмээн мэдэгдэв. Тэгвэл Хан-Уул дүүргийн Хүннү орчимын энэ газартаа ч мөн нөхдөд хувь харамж өгсөн байх магадлалтай байна. Анх Монгол Корпораци нэртэй хашаагаар хүрээлсэн байдаг байсан.

Гэвч өнөөдөр энэ газар Хурд компанийн эзэмшил болон хувирч 25 давхар орон сууцаар дүүрсэн нь оршин суугчдын ая тухыг алдагдуулж эсэргүүцэл дургүйцлыг цаг тутам хүргэсээр байна.

Эрчим хүчний сайдын болоод хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн нэр холбогдсон ноцтой асуудлуудыг дахин сануулбал:

Нэгдүгээрт. Тост тосон бумбын нуруунд түүний эзэмшлийн компани үйл ажиллагаа явуулдаг. Ирвэс хамгаалагч залуугийн учир битүүлэг үхэлд нэр холбогдоод авсан.  

Хоёрдугаарт. Эхнэр Д.Энхгэрэлийн хамт Сансар гарден хотхоныг хууль бусаар барьж, мэргэжлийн комиссын гишүүдэд авлига өгсөн гэх хэргээр АТГ-д шалгагдсан талаар хэвлэлээр мэдээллэв.  

Гуравдугаарт. Эхнэрийнх нь 100 хувь эзэмшдэг Хурд авто, Хурд транс компаниуд төрд тэрбум гаруй төгрөгийн фургон автомашин хэдэнтээ шахсан байна. Тухайлбал 2020 оны 5 дугаар сарын 21-нд Онцгой байдлын ерөнхий газарт 16 ширхэг 544000000 (таван зуун дөчин дөрвөн сая) төгрөгийн УАЗ фургон, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай байгуулсан ОББҮХ/2021-98 тоот гэрээний дагуу 1109700000 (нэг тэрбум нэг зуун сая долоон зуун мянга) төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг тус  тус шахжээ. 

Дөрөвдүгээрт. Хурд группын барилгын ажлын явцад 4 жил дараалан 4 хүн амь насаа алдсан байдаг. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2012 онд Рапид харш хотхоны барилгын талбайд ноцтой осол гарч кранчин залуу амиа алдаж байсан бол 2013 онд Нарны хороолол барилгын талбайд дамнуургаар цемент зөөж явсан 40 настай ажилтны дээрээс 20 кг төмөр унаж улмаар амь насаа алдсан. 2014 онд Хурд группын Хүннү хорооллын барилгын хашаанд осол гарч барилгын туслах ажилтан 25 настай иргэн Т амиа алдсан байна. 2015 онд Цэнгэлдэх хотхоны дэргэдэх Наадам төвийн зогсоолын барилгад осол гарч 54 настай иргэн М амиа алдсан. Тухай үед туслан гүйцэтгэгч компаниуд л эрхэм гишүүний өмнөөс уучлалт гуйгаад өнгөрсөн байдаг.

Тавдугаарт. Хурд пропертиз компани болон  туслан гүйцэтгэгч Ривер стоун пропертиз гэх компаниуд 2 жилийн турш барилгын талбайгаас ус зайлуулах ажил хийсэн хэдий ч гуравхан сарын гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд 7 насостай ус зайлуулж байгаа гэсэн ч Усны газрынхан газар дээр нь шалгалтаар очиход 22 насостай ус зайлуулж байсан нь 5,6 сая метр куб хэмжээний ус зайлуулсан  бөгөөд 5,6 тэрбум орчим төгрөгийн усны төлбөр гарав. Харин хохирол тооцох аргачлалаар үзвэл тус компани улсад 146 тэрбум төгрөгийн усны төлбөрийн хохирол учруулсан хэмээн Усны газраас мэдэгдэж байсан.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь Хос гэрэлт авто сервис ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК, Хаус инвест такс ХХК, Эрхий мэргэн цэцэрлэг, Нэйшнл майнинг лаб ХХК, Хурд юнайтед финанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Беллвью пропертис ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдцентр ХХК, Хурдресурс ХХК, Юнайтедтранс групп ХХК, Эйжнложистик бридж ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд Транс ХХК, Өмнийн гоё говь ХХК, Говь гоё сайхан ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Хаус инвест ХХК, Рапид харш ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Хурд Хүнс ХХК, Цэнхэр гантиг ХХК гэх 32 компанийг 100 хувь эзэмшдэг.

2020 онд өөрийн нийт орлогыг 5 тэрбум гэж мэдүүлсэн ч дараа жил нь 43 сая болтол нь огцом бууруулсан. Угтаа бол их хурлын бийлэгжүү хөрөнгөлөг мөнгөлөг гишүүдийг өнгөлж ирсэн тэрээр өөрийн нэр дээр авто машингүй цохиж явах нь ч бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657056
3 эможи

Донд
2024-05-20 20:36
Сонголт ард түмэнд бий
keyboard_arrow_up