“Магнай трейд“-ийн өв залгамжлагч гэх сагсуугаа харуулсан Г.Дашням
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Дашнямын цахим орчинд сагсууран бичлэг цацагдан багагүй шүүмжлэл дагуулав.
Тодруулбал, цахим орчинд орос, англи хэлээр ярьж, өрсөлдөгч нь болох АН-ын О.Баасанхүү хандсан явдал байв. Үүнийг үзсэн олон нийт түүнийг боловсролтой байна гэхээс илүү төр түшилцэх төлөвшилд хүрээгүй сагсуу баян айлын эрх хүүхэд л байна гэдгийг олж харав.
JET скүүтерийн "босс" Г.Дашням гэж ХЭН БЭ?
УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Дашням 721 сая төгрөгийн орлоготой бөгөөд 2.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий автомашинууд хөлөглөдөг ажээ.
Тэрээр 6.6 тэрбум төгрөгийн үнэтэй 5 орон сууцтай хэмээн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.
Хөрөнгө орлогын мэдүүлгээс:
- Өөрийн орлого: 721 сая төгрөг
- Гэр бүлийн нийт орлого: 0
- Орон сууц: Нийтийн орон сууц-5 /6.6 тэрбум төгрөг/
- Машин: Суудлын жижиг машин, Mercedes Benz, SLS 500-1, суудлын жижиг машин, BMW, 528-1, суудлын жижиг машин, Mercedes Benz, S600-1, Мотоцикл, Yamaha, YZF- 1 /2.1 тэрбум төгрөг/
- Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 51 сая төгрөгийн хадгаламж
Түүний улс төрийн замналыг эргэн сануулбал,
Хоёр жилийн өмнө МАХН МАН-тай нэгдэхдээ намын албан тушаалд 30 квот авахаар тохиролцсон. Эл тохирооны дагуу НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 16 хүнээ оруулжээ. Тэдэн дунд “Магнай трейд”-ийн Ганзоригийн хүү Дашням, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал нарын “баян айлын эрх” хүүхдүүд орсон.
Харин тэдний нэг "Магнай трейд" ХХК, "G mobile" ХХК-ий өв залгамжлагч Г.Дашням.
Гэхдээ баян айлын хүү, хунтайж, ер нь хэн ч сонгогдох эрхээ эдэлж болно. Гагцхүү Г.Дашням анх МАН-д орохдоо зөв замаар элссэн үү? гэдэг нь шүүмжлэл мөн дагуулсан.
Учир нь 2021 оны намар Г.Дашням гэнэт л МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ы Дэд Ерөнхийлөгчийн суудалд тухлаад суужээ.
Ингэхдээ ямар нэг анхан шатны намын үүрт ганц ч өдөр ажиллаагүй, тэр бүү хэл намд элсэх өргөдөл МАН-ын дүрмийн дагуу өгсөн эсэх нь ч тодорхойгүй. Харин МАХН-ын 30 хувийн квот гэгчээр МАН-д "тооноор орж ирсэн нь" энэ аж.
Хачирхалтай нь Г.Дашням МАХН-д ч мөн гишүүн байгаагүй бөгөөд тус намын байрыг ч хаана байдгийг бараг мэддэггүй байсан гэх. Өөрөөр хэлбэл Г.Дашням улс төрийн "А" ч мэдлэггүй гэсэн үг.









