Х.Нямбаатар: “Хаусаар мөнгө угаах“ нь Ц.Элбэгдоржийн хувьд энүүхэнд биз
Цахим орчинд "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 700 мянган ам.доллараар худалдан авсан хаусны зураг ил болсон" талаар мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Монголын заяа их учир Нөмрөг, Минжийн хангайд нисдэг тэргээр төлөө дагуулсан амьтан хядаж, байгаль сэндийчин алт ухсан нүгэлт гөрөөчний Эрдэнэт, Тавантолгойг авах гэсэн атгаг шунал нь бүтээгүй. Камераа бариад сурвалжилга хийсэн сэтгүүлч пулемётоор амьтан хядсан нүгэлт араатнаас хавь илүү ариун шүү. Хаусаар мөнгө угаах бол түүний хувьд энүүхэнд биз" гэж байр сууриа илэрхийлжээ.
Монголын заяа их учир Нөмрөг, Минжийн хангайд нисдэг тэргээр төлөө дагуулсан амьтан хядаж, байгаль сэндийчин алт ухсан нүгэлт гөрөөчний Эрдэнэт, Тавантолгойг авах гэсэн атгаг шунал нь бүтээгүй. Камераа бариад сурвалжилга хийсэн сэтгүүлч пулемётоор амьтан хядсан нүгэлт араатнаас… pic.twitter.com/6uYq5qnzEZ— Х.Нямбаатар (@KhNyambaatar) April 9, 2024