Д.Тогтохсүрэн: УИХ 126 гишүүнтэй болж байгаа учраас дэгийн хувьд өөрчлөх зүйл олон бий
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хураар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулав.
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн ээлжид 10 орчим хууль, шийдвэр байна гэж үзэж байна.
УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж буй зүйл олон бий.
Хоёрдугаарт Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина.
2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сантай байна, хууль гаргана гэсэн голт заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой юм.
Хот, тосгон эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийг чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.
Сонгуульд нэр дэвшигчдийн хугацаа дуустал буюу зургаадугаар. сарын 1-н хүртэл УИХ-ын чуулган үргэлжилнэ." гэв.