ИЗНН-ын дарга Б.Батбаатар: МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг ГУЙЖ БАЙНА

2024 оны 2 сарын 05

Arslan.mn

Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Тэрбээр "МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж байна. Энэ бол өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх гэсэн үндсэн шалтгаан юм. Энэхүү гуйлтыг улс төрийн 35 намд өөрийн биеэр хүргэж өгнө. 

Урьд нь багц багцаараа нэгдэж явсан, үр дүн гараагүй. Бид солихоос өөр замгүй болсон. Нэг удаа улс төрийн нам, хувь хүний эрх ашгаа хойш нь тавиад нэгдье. Ийм л шалтгаан бий. 

 

Ингэж чадвал болохгүй зүйл гэж үгүй. 35 нам нэгдэнэ гэдэг төсөөлөгдөж байгаа биз" хэмээн ярив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654508
0 эможи

Иргэн
2024-02-06 09:57
Өөрөө гишүүн болох гэсэн санаа юмаа даа.
Зочин
2024-02-05 11:38
өө, энэ хэлээ хазсан Батбаатар бүтэхгүй нөхөр өө. зайл зайл
keyboard_arrow_up