Т.Доржханд: Монгол Улс хөгжих асар их боломжтой. Харамсалтай нь өнгөрсөн 30 жил чадаагүй

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

ХҮН намын дарга Т.Доржханд баялгийн сангийн хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу гэдэг асуулт бий. Хөгжих асар их боломжтой. Чангаагаад байсан зүйл бол улс төрийн тогтолцоо байсан юм. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр тогтолцоог хийж болох байсан. Харамсалтай нь өгөрсөн 30 жил чадаагүй.

Харин жөгжлийн суурийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийсэн. Дараагийн нэг өөрчлөлт буюу эдийн засгийн өөрчлөлт хэрэгтэй байгаа юм. УИХ-д суудалтай гурван нам бодит орлогыг өсгөх боломж байна хэмээн үзэж байгаа. Бид параламентын ардчиллыг хамгаалж чадсан. Одоо эдийн засагт мөнгө хэрэгтэй. Энэ системийг авч явах гол систем нь Баялгийн сан. Улс төржихгүйгээр баялгийн сангийн асуудлыг шийдье хэмээн өнөөдер гарын усэг зурлаа. Үүнийг шийдсэнээр 15 тэрбум ам.долларыг 50 ам.доллар болгох боломжтой. Дэлхий дээр хөрөнгө оруулалт татдаг хамгийн том суваг Баялгийн сан болсон" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654428
1 эможи

Зочин
2024-02-01 03:47
uls hugjij devjeegyi ...uls turchid bayajij huljij ulniihanii nvdiig oroi deer ni gargasan ter vnen
keyboard_arrow_up