З.Энхболд: ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ, би юу ч мэдэхгүй

2024 оны 1 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өнөөдөр /2024.01.19/ 13:30 хүртэл хойшилсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл шүүх хурал гэрчүүд ирээгүй шалтгаанаар дахин хойшилжээ. 

Энэ үеэр З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр  "Шүүх хурал гэрчүүд ирэхгүй байгаагаас хойшилж байна. Надаас хамаарах зүйл алга. Нийт таван гэрч ирэх ёстойгоос нэг л гэрч ирлээ. Гэрч Д.Доржхандын хувьд янз бүрийн юм ярьсан юм билээ. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ. Би юу ч мэдэхгүй. Бид хоёр хуйвалдах ямар ч боломжгүй. ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ирэхгүй байна" гэв.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

  •  

Энэ үеэр З.Энхболд "Шүүх хурал гэрчүүд ирэхгүй байгаагаас хойшилж байна. Надаас хамаарах зүйл алга. Нийт таван гэрч ирэх ёстойгоос нэг л гэрч ирлээ. Гэрч Д.Доржхандын хувьд янз бүрийн юм ярьсан юм билээ. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан бүгдийг мэднэ. Би юу ч мэдэхгүй. Бид хоёр хуйвалдах ямар ч боломжгүй. Улс төрийн хоёр өөр намынх. ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ирэхгүй байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654160
1 эможи

Зочин
2024-01-21 15:01
Ховч нохой
keyboard_arrow_up