“Ногоон автобусны асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ, нээлттэй сонсгол хийнэ үү“
Ардчилсан Намаас/АН/ өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хулгайн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Энэ талаар АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж " Ард түмэнд 328 тэрбум төгрөгөөр БНСУ-аас хуучин автобусыг худалдаж авчраад шахах гэсэн нь үйлдэл дээрээ баригдсан. Ногоон автобусны асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ, нээлттэй сонсгол хийхийг АН шаардсаар байгаа.
Улаанбаатар хотод замын түгжрэл, утааны асуудал тулгамдсан. Гэвч эрх баригч нам Аз жаргалтай Улаанбаатар гэж өөрсдийгөө цоллож буй. Утаагүй Улаанбаатар хот эргэн ирлээ гэж "Тавантолгой түлш" компани ажилчдадаа 1.1 тэрбум төгрөгийг урамшуулал болгож өгдөг.
Харамсалтай нь Аз жаргалтай Улаанбаатар дэлхийд утаа ихтэйгээрээ нэгт жагсаж, хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна.
Энэ их хулгайгаар бид гэр хорооллыг орон сууцжуулах, метро барих, ААН-үүдийг дэмжих боломжуудыг алдлаа" гэв.