СОНСГОЛ: НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Т.Бадамжунайн гэр бүл хамтарсан ББСБ-тай

2023 оны 12 сарын 20

Arslan.mn

УИХ-аас зохион байгуулж байгаа хоёрдахь шатны "Нүүрсний сонсгол" өнөөдөр  гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Энэ асуудалд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч  ирээгүй байна.Харин Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар утсаа салгасан байна хэмээсэн ч хоцорч ирсэн юм.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн хувьд  Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг нартай хамтарч "Алтанхот" ББСБ-ыг 2005 онд байгуулж байжээ. Одоо уг ББСБ-ыг Т.Бадамжунайн охин үйл ажиллагааг нь хариуцан авч явж байна. Уг ББСБ-нд Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн эхнэр мөн хамтран үүсгэн байгуулцаж байжээ.

Энэ бүхнээс харахад Т.Бадамжунайн гэр бүл, хамаарал бүхий этгээдүүд Тавантолгой түлш ХХК-ийг өөрсдийн АТМ машин болгон ашигласаар өнөөг хүргэсэн гэдгийг харж болохоор байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653536
1 эможи

Зочин
2023-12-22 00:07
Энэ хулгайчуудаа одоо тэгээд яах гэж бна ард түмэн гол нь үр дүнг л хүлээнэ шийтгэл хэрэгтэй бна гол нь
keyboard_arrow_up