Н.Лхагвадорж: Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш болно
Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Нийслэлийн АН-ыг удирдаж, ирэх оны сонгуульд оролцох хүнийг сонгохоор бүртгэл эхэлсэн байна.
Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж "АН өнгөрсөн нэг сарын хугацаанд дунд шат, 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргыг сонгосон.
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхэллээ. Бүртгэл 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй.
Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой. Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш/2023.11.17/ болно" гэв.