АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ₮950 тэрбумаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч ₮3.6 ИХ НАЯДААР санхүүжүүлжээ

2023 оны 11 сарын 15

Arslan.mn

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 950 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч 3.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн  зөрчил байгаа гэж АУДИТ дүгнэжээ.

Энэ талаар өнөөдөр Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн  Г.Дамдинням  “Нүүрсний хулгай”-н сонсголтой хамт ТӨМӨР ЗАМЫН хулгайн  асуудлыг ярих нь зүйтэй гэж аудитын зарим дүгнэлтиин талаар ам нээв. Тэрбээр " Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг анх 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол 3,6 их наяд буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Гэвч  хил холболтын төмөр замын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаагаас одоогоор хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон. Энэ зөвхөн эхний хуудсыг харахад л төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд дурдсан зөрчил.

Энэ аудитын дүгнэлтийг дагаж УИХ-аас тогтоолын төсөл оруулж ирэх хэрэгтэй байна.  Зөвхөн төмөр замаар сонсгол явуулах юм уу. Энэ асуудлыг нэг тийш нь шийдмээр байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652770
0 эможи

Зочин
2023-11-22 07:12
маш чухал асуудлыг гишүүн гаргаж тавьлаа
keyboard_arrow_up