Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүс байгуулснаар төлбөргүй хэсэг илүү түгжрэх магадлалтай
Төлбөртэй бүс тогтоох асуудал хамгийн их эсэргүүцэлтэй тулж буй юм. Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх автозамыг төлбөртэй бүс болгож болохоор заасан.
Тодруулбал, төлбөртэй бүс тогтоох асуудлыг НИТХ-наар шийдвэрлэнэ. Ингэхдээ төлбөртэй бүсийн тариф нь 0-27000 төгрөг байж болохоор заасан.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "27 мянган төгрөг төлж төлбөртэй бүс рүү нэвтрэх талаар яригдаж байна. Үүнийг сайн уншиж судлаагүй байна. Өчигдөр УИХ-д өргөн барьсан. Энэ асуудал бол хоёр талтай. Гаднын бусад улсад төлбөртэй бүс байдаг. Төлбөртэй бүс нь түгжрэлгүй байж болох ч төлбөргүй хэсэг нь илүү түгжрэх магадлалтай." гэв.