АН-ын дэд дарга П.Батчимэг: 3 жилийн өмнө амьдрал арай дээр байсан...

2023 оны 10 сарын 20

Arslan.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг "Ардчилсан намаас “Өрийн дарамгүй монгол” үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд эхлүүлж эд өрнөлтийн байдалтай явагдаж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг өсч байна, уул уурхайгаас авч буй ашиг нэмэгдэж байгаа талаар онцолдог ч бодит байдал дэээр иргэдийн амьдрал өрнөөс өрний хооронд байна. 

Би болон манай баг Дорнод аймгийн 14 сум, 18 баг дээр ажиллаж залуучууд, ахмадууд, төрийн байгууллага, ажилтан, албан хаагчидтай уулзаж санал, хүсэлтийг сонсож иргэдийнхээ амьдрал, нийгэм, эдийн засгийн байдлыг нүдээр харлаа. Өрнөөс өрний хооронд хоног төөрүүлж байгаа иргэдээ бид яаж амьдруулах вэ, 3 жилийн өмнө УИХ-д нэр дэвшээд явж байхад амьдрал арай дээр байсан юм. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал түүнээс хэд дахин хүндэрсэн байна. Энэ бол төрийн данхар бүтэц, Засгийн газар, УИХ-тай шууд хамааралтай асуудал юм. 

Ард түмний нуруун дээр маш том дарамт болж байна. Өнөөдөр бид иргэдийнхээ дааж, давшгүй олон зээлийг яг яах вэ, залуус аймагтаа, сумдаа эзэн нь болж ажиллаж, амьдрах боломж алга байна. " гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651990
0 эможи

keyboard_arrow_up