Комедиан Д.Амартүвшин “Либертари“ намаа бүртгүүлэхээр өргөдлөө өгчээ

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Комедиан Д.Амартүвшин “Либертари“ намаа бүртгүүлэхээр өргөдлөө өгчээ

Тодруулбал, улс төрийн нам байгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажуулалтаа авчээ.

Тэрбээр нам байгуулж буй тухайгаа өөрийн цахим хуудаснаа  “ Улс төрийн нам байгуулах гэдэг том ажил байдаг ажээ. Энэ үйл хэрэгт өөрийн үнэт зүйл, үзэл санаагаар нэгдэн сайн дураараа гар бие оролцож яваа та бидний хувьд үйл явдлууд жам ёсоороо өрнөж байгаа нь үнэхээр бахдам зүйл юм.

Бид гишүүд элсүүлж бүртгэхээс эхлээд баримт бичгүүдийг төлөвлөх, бэлдэж боловсруулах, хянан засварлах, анхдугаар их хурлаа хийж тогтоолуудаа батлах гэх мэтчилэн бусад бүх үйл ажиллагаануудыг хуулийн хүрээнд явуулах зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгээд өнөөдөр дээд шүүхэд материалуудаа өгч байна. Дээд шүүх бидний баримт бичгүүдтэй танилцаад 30 хоногийн хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх юм.

Та бидний итгэл үнэмшил, үзэл санаа, идэвх оролцоо, сайн дурын үйл хэргүүд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651844
1 эможи

Зочин
2023-10-17 11:10
Зайлаачээээ сухай минь элэнцгийн чинь нам
keyboard_arrow_up