МАН-ын УЗ: Хотын даргад Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг ТОМИЛОХ ШИЙДВЭР гарлаа
МАН-ын Удирдах зөвлөл гурван цаг гаруй хуралдаж, шийдвэрэээ гаргалаа.
Тодруулбал, Хотын даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг томилохоор улстөрийн шийдвэр гаргасан байна.
Энэ тухай МАН-ын Нарийн Бичгийн Дарга А.Ариунзаяа " Б.Дэлгэрсайхан нь УИХ-д хоёр удаа сонгогдсон. Хувийн хэвшил ба төрийн харилцааг сайжруулах, менежментээ явуулах үүднээс хамгийн сайн кандитат гэж үзсэн. Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-ын гишүүн, сайдаас түтгэлзэж, хотын дарга болно гэдэг бол улс төрийн хариуцлага, даалгавар авч байна гэсэн үг. Хот дахь авлигын асуудлыг анхаарч ажиллана. Одоо НИТХ хуралдаж, асуудлыг шийднэ." гэв.