“ДОРОМЖЛОЛ“ : Ж.Сүхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилохоор яригдаж байна
Засгийн газраас анх удаа түгжрэлийн сайд гэх албан тушаалыг гаргаж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон билээ.
Гэвч Ж.Сүхбаатарын хувьд өнгөрсөн жил гаруйн хугацаанд дорвитой ажил хийгээгүй төдийгүй олон удаагийн шүүмлэлийг иргэдээс авсан нэгэн. Тиймдээ ч хууль бусаар хуучин автобусыг шинэ хэмээн оруулж ирсэн нь баригдаж сайдын албан суудлаа хоёр хоногийн өмнө өгсөн.
Тэгвэл яг одоо МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар хариуцлага хүлээж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүн Б.Энхбаярын оронд хууль зүйн байнгын хорооны даргаар томилохоор яригдаж байна. МАН ард иргэдээ басамжлан доромжилж, тэдний эрх ашгийг тоолгүй ийнхүү нэгэндээ хариуцлага биш албан тушаал өгч тоглох нь үргэлжилсээр!
Засгийн газар, МАН Ж.Сүхбаатарт ямар өртэй болоод хариуцлага биш чухал албан тушаалыг дахин өгөхөөр болов?!