ШУУРХАЙ: МАН-ын УЗ өнөөдөр 12.00 цагт хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.04/ 12.00 цагт Ерөнхий сайдын өрөөнд хуралдана.
Хуралдаанаар Хотын дарга, хотын асуудал хариуцсан болон ХЗДХ-ийн сайдын томилгооо хэлэлцэнэ.
Тухайлбал, улс төрийн хүрээнд томилгоотой холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж, бараг л тодорхой болжээ. Хотын даргаар ХЗДХ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор тохирчээ.
Үүнээс гадна нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр 11.00 цагт товлогдоод байна.
Вьетнам улсад угсарсан ногоон автобуснаас болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Тэдний хүсэлтийг Ерөнхий сайдад хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэснээр дээрх албан тушаалд дараагийн хүмүүсийг томилох шаардлага тулгараад буй юм.