С.Баярцогт: АН-ын үйл ажиллагаа идэвхжих үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга миний эсрэг зүйлийг зохион байгуулдаг
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт "Шүүх засаглал хэнээч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ миний үзэл баримлал. Миний хэрэг дээр анхан шатны шүүх дээр ялласан шүүгч мөн адил авилгалын хэргээр ял авсан. Яг үнэндээ Х.Нямбаатарын хэлсэн эрх мэдлийн хонгил гэж яригдаад гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөөд, шийдэгдэж байна гэсэн үг бодитой үнэн. Энэ бүх зүйл ил тод болно. Хилс хэрэг байсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тодорхой болсон.
Би ганцхан газар шалгагдаагүй. Монгол, Щвейцар, Хонконг, Австрали гээд олон улсын шалгалтад ороод гарсан. Нээлттэй сонсгол болвол хэн улстөрийн зорилгоор ийм юм хийсэн бэ гэдэг нь илүү тодорхой мэдэгдэнэ.
Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. АН-ын үйл ажиллагаа идэвхжих үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга миний эсрэг зүйлийг зохион байгуулдаг
Би тун удахгүй АН-ын тэргүүн дэд даргын хувиар, өөрийн Твиттер, Фэйсбүүк, Инстаграм, Тик ток хаягаа нээнэ." гэлээ.