Л.Гантөмөр: Ажил хийх тусам өрөнд орж байгаа учраас л Солонгос явж байна

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Ардчилсан намаас зохион байгуулсан Зүүн бүсийн "Эдийн засгийн форум" 2023.09.16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж өндөрлөлөө.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Ажил хийх тусам өрөнд ороод байгаа учраас Солонгос явж байна шүү гэж хэлж байгаа хүмүүс их байна. Бизнес хийх тусмаа өр нэмэгдээд байгаа учраас Австрали руу нэг ажилтнаа явуулаад, тэндээс олсон мөнгөөрөө талхныхаа цехийг ажиллуулж байна гэж ярьж байна. Гадаадад гарч буй нууц нь тэр юм байна шүү дээ.

Гадагшаа гарч, мөнгө олж, тэр мөнгөөрөө бизнес хийж, дундаж давхаргад ормоор байна. Тэгэхгүй бол олж байгаа орлогынхоо 70-80 хувийг хүнсэндээ өгч байна, зээлэндээ өгч байна. Гэтэл хүүхдээ сургах, хувцас хунар авах хэрэгцээгээ яагаад ч хангаж чадахгүй байна гэж ярьж байна. Дундаж давхаргаа дэмжихийн тулд хамгийн гол нь мөнгөний бодлого зөв болох ёстой. Гурван жилийн өмнө 3 сая төгрөгний орлоготой байсан хүмүүс орлогынхоо талаар хоол, хүнс, байрны зээлээ төлж чаддаг байсан бол өнөөдөр 3 сая төгрөг хоол, хүнс, зээлэнд яваад дуусч байна. Тэгэхээр өнөөдрийн дундаж давхарга 7 сая төгрөг нэхэж эхэлж байна. Өчигдөр 3 сая төгрөгөөр болж байсан хүмүүс өнөөдөр 7 сая дээр амь тавьж байна гэдэг бол дундаж давхарга доошоо унаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650914
1 эможи

зочин
2023-09-18 09:18
үнэн шүү
keyboard_arrow_up