“...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрээр нийтийн сонсгол хийе” гэж долоон гишүүн гарын үсэг зуржээ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

“...Дээд шүүх дабль стандарт гаргалаа” гэх шүүмжлэл бараг хоёр жил үргэлжилж байна. Учир нь Сангийн сайд асан С.Баярцогтын асуудлаар Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёр 2021 оны тавдугаар сарын 19-нд тусгай санал гаргасан. Энэ дагуу 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүтэй хуралдсан.

Эндээс С.Баярцогтод холбогдох хэсгийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Ингээд АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 6.10-нд дээрх асуудлыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлсэн. Үүнээс гурав хоногийн дараа 2022 оны зургадугаар сарын 13-нд НПГ-аас С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан.

Мөн УЕПГ-аас 2022 оны долдугаар сарын 6-нд “...С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаас тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий гишүүд “...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” асуудлыг хөндөж, энэ асуудлаар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор УИХ-ын долоон гишүүн энэ саналд гарын үсэг зуржээ. Тэдгээр гишүүд нь Оюу толгойн түр хороонд байсан, мөн хуульч голдуу эрхмүүд аж. Хуульд зааснаар 19 гишүүн гарын үсэг зурвал тэдний санал УИХ-ын даргын гарт очиж, нийтийн сонсгол хийх эсэх талаар ярьж эхлэх юм байна.

 

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650909
1 эможи

Зочин
2023-09-18 18:08
Чиний улс төрийн карьер дууссан шүү Хятад минь
Зочин
2023-09-18 18:07
Чи ёстой 24 онд гарна л гэж бхгүй ! Монголчууд ямрыг хараарай
Зочин
2023-09-18 18:06
Монголчууд тэнэг биш шүү Баярцогтоо ! Чи шүүхээс цагаадсан ч хулгайч чамайг бид мартахгүй
Зочин
2023-09-18 18:05
Ямах ч бсан албан тушаалд үхэн хатан дуртай , харин ӨРӨӨ ТӨЛӨХ дургүй ХЯТАД ХҮН та ГОРЬД
Зочин
2023-09-18 18:04
Хуцваа !!, Хулгайч новш минь
Зочин
2023-09-18 17:59
АН Сан - гуудаас МӨНГӨ хууль бусаар авсмн нөхдүүддээ хариуцлага тооцож ӨРӨӨ ТӨЛ """аян ,,,, явуулаач ээ
Зочин
2023-09-18 17:57
Сангийн Мөнгө Төлүүлээч ээ!, АН
2023-09-18 17:56
Хууль бусаар , журмын дагуу биш ах дүүсээ шалгалт , шалгаруулалтгүй сангийн мөнгөөр гадаадад сургасан өдия хүртэл төлөөгүй өга хүнээс төлөхыг шаардаачээ , төлүүлээчээ
Зочин
2023-09-18 17:52
Сая сая $$$$$$$ оффшортоо мхртдаг хүн Б З Сангаас ах дүүстээ мвч өгсөн мөнгөө төл
Зочин
2023-09-18 17:51
Больж үз ! Өрөө төл
Зочин
2023-09-18 17:50
ХЯТАД ХҮН
Тийм бсан ч
2023-09-18 17:50
Тийм байсан ч МЭДЭЭЛЭЛД ОЙР , АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ """САН-- гуудаас МӨНГӨ ,,, , АВСАН Тэгээд ч ХЯТАД хүн Монголын ТӨРД байж болохгүй
Зочин
2023-09-18 11:33
19 хүрч гарын үсэг зурах гишүүд олдохгүй л боловуу.Тэдний ихэнх нь Баярцогтын хамсаатангууд л болов уу. Харж л байя.
Зочин
2023-09-18 10:24
Зүгээр л гэртээ хэвтэж бай. Энэ нөхрийг гараад ирэхээр бас олон юм яриад байхаар хүмүүсийн уур ундуу хөдлөөд байна
M
2023-09-18 09:02
Энэ хогийн эх орнийг минь худалдсан новш зайлаачээ чи ардчилалыг булшлагч
keyboard_arrow_up