Л.Гантөмөр : Ардчилсан Нам МАН шиг 8 жил төр барихад Монгол өргүй болно
Ардчилсан намаас зохион байгуулж буй төвийн бүсийн “Эдийн засгийн форум” болж буй.
Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр " 4 жилийн дотор Засгийн газар 12 их наяд төгрөгийн өр тавьсан байна. Энэ өрийг яаж төлсөн бэ? Маш амархан төлсөн. Төгрөгийн ханшийг унагаж төлсөн. Бидний худалдан авах чадварыг бууруулж төлсөн. Шатахуун 1000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 3000 төгрөгөөр авч байна.
Байрны түрээсэнд 500 мянган төгрөг төлдөг байсан бол 1 сая 500 мянган төгрөг төлдөг боллоо. Сүүлдээ зээлийн хүүгээ дийлдэг хүн байхгүй боллоо. Харин бидний стратеги яг энэ рүү хандах болно.
Ардчилсан нам төр баривал юу болох вэ? Иргэд банкнаас зээл авч чаддаг болох ёстой. Иргэд ганц приус авсан ч тэр нь зовлонд унагадаг санхүүгийн системийг санал болгодог. Ардчилсан намын стратеги бол социалист бодлогын гайгаар монголчуудын хамгийн хүнд байгаа асуудлыг шийдэх ёстой. Түүндээ бид үнэнч байх ёстой.
Ардчилсан нам МАН шиг 8 жил төр баривал үр дүнд нь юу үлдэх вэ? гэхээр нэгдүгээрт, Монгол улс өргүй болох ёстой. Хоёрдугаарт, Монголын ард түмэн өрнөөс салах ёстой. Гуравдугаарт, дундаж орлоготой иргэд нь 50 хувьд хүрэх ёстой.
Маш сайн ойлгомжтой зорилго." гэв.