Х.Тэмүүжин: Ардчилсан намынхан надтай зэрэгцээд зогсож буй иргэдийн амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэж боддог
Ардчилсан намаас зохион байгуулж буй Төвийн бүсийн "Эдийн засгийн форум" Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Бид бодлогын нам байхын тулд үзэл баримтлал бүхий тогтвортой бодлогод суурилах шаардлагатай. Ардчилсан намынхан надтай зэрэгцээд зогсож буй иргэдийн амьдралыг яаж дээшлүүлэх вэ, эрхийг нь яаж баталгаажуулах вэ? гэж боддог.
Энэ бол Ардын нам, Ардчилсан нам хоёрын үзэл баримтлалын зөрүү юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Удирдлагууд дээр суугаад хугацаа үрэх биш. Хөрсөн дээрээ бууж иргэд, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах нь чухал юм. Үүний үр дүнд ялалт ирнэ гэдгийг онцлоод “Бид илүү хурдтай, хариуцлагатай ажиллах мөч ирж байна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Ардчилсан нам бүтээн байгуулалт хийж чаддагаа харуулсан 40,000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн, 21 аймгийг авто замаар холбосон, малчны хотноос гадаад улс руу суралцах боломжийг нээсэн.