С.Баярцогт : МАН долоон жил засаглахдаа нэг хүнд ногдох өрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 30 сая болгосон

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Ардчилсан намаас зохион байгуулж буй Төвийн бүсийн "Эдийн засгийн форум" Дундговь аймагт зохион байгуулагдаж байна.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл оролцож байна.

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт "Манай нам Чингис бондыг анх гаргаж, аймаг төвүүдийг холбож, Улаанбаатар хотын өнгө зүсийг шинэчилсэн. Тэр үед нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөг байсан. Гэтэл МАН долоон жил засаглахдаа нэг хүнд ногдох өрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 30 сая болгосон. Манай ард түмэн ямар тэвчээртэй юм бэ. АН-ын үед 15 сая төгрөг боллоо гэхэд улс үндэстнээрээ босож байсан. Одоо 30 сая болчхоод байхад юу ч болоогүй юм шиг байна. " гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650778
2 эможи

keyboard_arrow_up