С.Баярцогт: Бид жагсаалтад хэн орох вэ гэдэг дээр үлгэр жишээг үзүүлж чадна

2023 оны 9 сарын 07

Arslan.mn

АН-ын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь нар ҮБХ-ны хурлаас гаргасан шийдвэрийг мэдээл хийлээ. Энэ үеэр Тэргүүн дэд дарга С.Баярцогт дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монгол Улсын улс төрийн намуудын амьдрал гурван том хуулиар бүхэлдээ өөрчлөлт орж байгаа. Энэ хуулиуд батлагдсаны дараа манай намын Үндэсний бодлогын хороо 504 гишүүнтэй болсон. Анх удаа энэ хэмжээний бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Улс төрийн зөвлөл 50 орчим гишүүнтэй. Энэ бүтэц Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, стратегийг боловсруулж, бодлогын удирдлагаар хангаж ажиллана.

Бид боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чадах хүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ. Мөн намын гишүүдээс санал асуулга авна. Хамгийн өндөр санал авсан хүмүүс АН-ын жагсаалтад нэр нь багтана. Маш сайн шинэчлэгдсэн жагсаалт гарна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650591
2 эможи

Зочин
2023-09-07 22:20
Chi ch Mongoliig xerxen xudaldaj uuruu bayajix ve gedgiig bie deeree ulgerlwj chadsan aixtar dotor genitei xun dee
Зочин
2023-09-07 20:26
Намуудад чадалтай боловсон хучин байхгуй!!!
keyboard_arrow_up