АН: Х.Баттулгын нэр дэвшүүлсэн О.Алтангэрэл, П.Галиндэв, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж нар ДЭД ДАРГА боллоо
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр орой болтол хуралдаж нэг тэргүүн дэд дарга, 15 дэд дарга, ҮБХ-ны Тамгын газрын дарга нараа томилов.
Тодруулбал, намын дарга Л.Гантөмөр дэд даргаараа С.Баярцогтыг, ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяаг, 15 дэд дарга томилохоор нэрсийг нь танилцуулж, ҮБХ баталгаажуулсан юм.
Тухайлбал,
- Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг,
- Ардчилсан намын дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарыг тус тус томилсон.
Харин тэднээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дэд даргад П.Галиндэв, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Ш.Түвдэндорж гэсэн 4 хүнийг нэрийг дэвшүүлж, АН-ын тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг томил гэсэн шахалтыг Л.Гантөмөрт үзүүлээд байсан.
Тэгвэл Х.Баттулгын хүсэл биелж, О.Алтангэрэл, П.Галиндэв, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж нар ДЭД ДАРГА боллоо.