ТАНИЛЦ: АН-ын ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлын ЖАГСААЛТ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 76.5 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1.1. Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай,
1.2. Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
1.3. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай,
1.4. Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
1.5. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
1.6. Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай,
1.7. Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.