Ч.Өнөрбаяр: ҮБХ-ндоо ШИНЭ САЛХИ оруулах ёстой
2023 оны 8 сарын 28
АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. "Corporate" зочид буудалд 12.00 цагаас товлогдсон хурал одоо хаалттай хуралдаж байна.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР "Дүрмийн дагуу заалнаас нэр дэвших боломж байхгүй. Яагаад гэвэл намын дарга өөрийнхөө удирдлагын багийг гаргаж ирж буй учраас тэр юм. Мөн ҮБХ бол АН-ын шийдвэр гаргадаг байгууллага. Үүнээс цааш бидэнд цаг байхгүй. АН ажилдаа орох цаг болсон. Намын зүгээс өөрийнхөө хамаарах зүйлийг шийдээд явах ёстой. Цаашдаа ҮБХ-д шинэ салхи, шинэ хүмүүсийг оруулах зайлшгүй шаардлага байгаа." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650172
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс