Д.Ганбат: АН дагуул нам болж болохгүй
АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. "Corporate" зочид буудалд 12.00 цагаас товлогдсон хурал одоо хаалттай хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "МАН-ын оролцдоггүй зүйл гэж алга. МАН-ын жирийн гишүүдийг хэлээгүй юм шүү. Тэд өрсөлдөхүйц намаа дотроос нь будилуулж байна. Улсын дээд шүүхээр хүртэл дамжиж нөлөөлж байгаа юм.
Эв түнжинтэй гэсэн нэр зүүгээд сонгуульд ялагдах гэж орж болохгүй. Дагуул нам байж, ХҮН намын түвшинд очиж болохгүй биз дээ. Хэдэн хүмүүс эсэргүүцээд ирсэн байна. Энэ хүмүүс юу ярьж байгааг сонсоорой. Улс төрийн намын хурал ийм байж болохгүй.
Хамгийн гол нь ҮБХ-гоо бүрэн болгож авах ёстой. Дарга нар яах вэ тэгж байгаад томилно биз." гэв.