АН-ын даргын зөвлөх Н.Амаржин: АН цус сэлбэж, шинэ имижтэй болох ёстой

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр товлогдоод байгаа. Өнөөдрийн хуралдаанаар АН-ын генсекээс гадна тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Энэ тухай мэдээллийг энд дарж унших боломжтой.

Ингээд хуралдааны талаар АН-ын даргын зөвлөх Н.Амаржингаас тодрууллаа.

Тэрбээр "Нам нэгдээд, намын дарга томилогдон анхны Үндэсний бодлогын хорооны хурлаа хийх гэж байна. Шинэ салхи оруулж, эрүүл сэтгэхгүйгээр үзэл баримтлалаа оруулж үнэ цэнэтэй томилгоо хийгээсэй гэж хүсч байна. ҮБХ нэгдээсэй. Ялангуяа залуу үеэсээ сонголт хийгээсэй. АН хүчтэй байж Монголын төр явах ёстой. Аятайхан томилгоо хийгээсэй гэж хүлээж байна.

Сонгууль болоход 10 сар хүрэхгүй хугацаа үлдээд байдаг. ҮБХ-ны асуудлаа цэгцлэхгүй бол болохгүй болоод байна. Ямартай ч АН нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой.

Халамжийн бодлогоос зайлсхийж, бизнесүүд, залуу хүмүүсээ дэмжсэн чиг хандлагатай хүнийг удирдлагаар сонгоосой гэж хүсэж байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж байна. Бүх түвшинд дугарах цаг болсон.  " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650164
1 эможи

keyboard_arrow_up