С.Одонтуяа: АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлэх саналаа намын даргад уламжилсан
2023 оны 8 сарын 28
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Намын дарга эмэгтэйчүүдийг сайн дэмжиж байгаа. Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн оролцоог хуульчилсан учраас санаа зовохгүй байна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Илүү чамбай ажиллана гэдэг утгаараа. Энэ асуудлыг уламжилсан. Гэхдээ олонхын саналаар шийднэ.
Бид УИХ-ын гишүүн асан, АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяаг нэр дэвшүүлэх бодолтой байгаа. Намын даргад албан ёсоор хэлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650160
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс