ХӨШИГНИЙ АРД: С.Ганбаатарыг АН-ын тэргүүн дэд дарга болго гэж Х.Баттулга шахжээ
АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ Төрийн ордонд хуралдаах гэж буй. Хурлыг 12:00 цагт товлосон бөгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.
Эх сурвалжуудын хамгийн сүүлд мэдээлснээр АН-ын Тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг томилж магадгүй байгаа аж.
Мөн генсекээр ажиллаж байсан Ч.Өнөрбаярыг хууль хариуцсан дэд даргаар томилох бололтой. Мөн хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нарын нэр яригдаж эхэлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэрийг намын тэргүүн дэд даргад оруулж, батлуул гэсэн шахалтыг АН-ын дарга Л.Гантөмөрт үзүүлж эхэлжээ.
Тун удахгүй ҮБХ-ны хурал эхлэх бөгөөд хурлаар дээрх нэрс эцсийн байдлаар тодорхой болох юм. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.









