ХӨШИГНИЙ АРД: С.Баярцогт АН-ын тэргүүн дэд даргаар томилогдох “ТОХИРОО“ хийжээ
АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ Төрийн ордонд хуралдаах гэж буй. Хурлыг 12:00 цагт товлосон бөгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогт томилогдоно гэсэн мэдээлэл байна.
ХӨШИГНИЙ АРД:
Тухайлбал, С.Баярцогтыг АН-ын даргаар зүтгүүлж буй МОНДЕ зэрэг фракцынханы мөрөөдөл биелэхгүй болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Хөшигний ард Л.Гантөмөр даргаараа үлдэж, С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар, МОАХ фракцаас Д.Бадарсаныг ЕНБД-аар, бусад фракцуудаас дэд дарга нараа сонгох "тохироо" хэдийнэ хийгдсэн бололтой.
С.Баярцогтын хувьд, гурван шатны шүүхийн шийдвэрийг шүүгчдийн тусгай саналаар хүчингүй болгуулсан нь гайхшрал, шуугиан тариад байгаа юм.