АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана

2023 оны 8 сарын 28

Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны хурал 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Тодруулбал, намын Үндэсний бодлогын хороо хоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, түүнээс гарсан шийдвэрийн дагуу намын Их хурлаа хуралдуулж, Лу.Гантөмөрийг батламжилсан байдаг. Лу.Гантөмөр дарга долоодугаар сарын 27-нд Үндэсний бодлогын хороог хуралдуулах, хэлэлцэх асуудлын хүсэлтийн жагсаалтыг ирүүлсэн аж. Ингэхдээ ҮБХ-гоо хаврын чуулган завсарласны дараа хуралдуулахья гэж бодсон боловч ирцийн асуудалд нөлөөлөхөөс болгоомжилж, энэ сарын 28-ны Даваа гарагт хуралдахаар тов гаргасан нь энэ юм.

Тэгвэл энэ удаагийн ҮБХ-ны хурлаар дунд болон анхан шатны нэгжийн дүрэм журамд өөрчлөлт оруулах, ЕНБД-ыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650131
0 эможи

keyboard_arrow_up