Х.Баттулга: Ерөнхийлөгчөөр ажиллахаар хүний толгой, тархи томордог...
Баянхонгор аймагт болсон “Хөх Монголын хөх туг” чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлжээ.
Тэрбээр “Баялагтаа бид эзэн нь байх ёстой. Тийм ч учраас та бүхэн намайг 2017 онд дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч болгосон, Монгол орон даяар дэмжсэн. 670 мянган хүний саналыг авсан хүн өнөөдөр нам ярьж болохгүй ээ...
Өнөөдөр би харин Монголчуудаа ярих, тэднийхээ төлөө санаа зовох ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг 4 жил хашна гэдэг чинь өөрөө хүний толгой, тархийг томруулдаг юм байна. Улс орноо боддог юм байна. Ийм албан тушаал юм байна.
Бид газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17-т, баялгаараа 10-т улсын цөөхөн Монголчууд. 80 сая малтай. Яагаад бид ядуу байгаа юм бэ? Баялагтаа бид эзэн байх ёстой... ” гэв.
Ийнхүү "Монгол ялна" гэж Ерөнхийлөгч болсон ч улс орныг ялагдалд хүргэсэн "Женко" Х.Баттулга ирэх оны сонгууль угтан их л сүртэй пиар хийж байгаа бололтой.