ХҮН нам: Аагаарын бохирдлын эсрэг төсөл шалгаруулахад хувь нэмрээ оруулж, хандив өгөхийг уриалж байна

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

НИТХ дахь ХҮН-ын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг "шатааж" агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл хийлээ.

ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Кокс нүүрс худалдан авах асуудалтай холбогдуулан эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгах ёстой. Иймээс ХҮН намын зүгээс "Агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах" уралдааныг зарлаж байна. Хятадаас кокс нүүрс авах 177.5 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ, агаарын бохирдлыг бууруулахын тулд өөр ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг уралдаан. Энэ долоо хоногт материалыг хүлээн авч, ирэх долоо хоногт сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтыг хараат бус шинжээчид хийж бөгөөд шалгарсан төслийг НИТХ руу албан ёсоор өргөн барина" гэв.

Тус хүрээлэнгийн захирал Б.Отгонтөгс "Өвөл болохоор бид агаарын бохирдол ярьж эхэлдэг. Энэ асуудалд шинжлэх ухаанчаар хандах цаг нь болсон. г чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувь хүмүүс хүртэл бий. Тэдний саналыг сонгон шалгаруулах, тэдний хийсэн ажлыг үнэлэхийн тулд мөнгөн шагнал өгөхөөр шийдсэн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649970
0 эможи

keyboard_arrow_up