Улсаа дампууруулсан гэх С.Баярцогт АН-ын ЕНБДарга, дэд даргад өрсөлдөнө

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас өмнө Ардчилсан намын дотоодод нэлээдгүй бужигнаан өрнөж, багагүй зодоон болж буй сурагтай. Шалтгаан нь их энгийн аж.

Учир нь, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын тов энэ сарын 28-наар зарлагдсан. Хурлаар ҮБХ-ны гишүүдийн тоо нэмэгдэнэ, хүмүүс нь өөрчлөгдөнө, Л.Гантөмөртэй хамт ирэх сонгуулийг “удирдах” шинэ баг тодорно. Сөрөг хүчний гал тогоог хэн барьж, ардчиллыг хэн манах нь энэхүү хурлаас шийдэгдэнэ.

Албан бус мэдээллээр  уг хурлаар АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Дэд даргыг сонгох бөгөөд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, АН-ын ҮБХ-ы гишүүн П.Галиндэв, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Хууль Зүйн Сайд асан Х.Тэмүүжин нар АН-ын дэд даргад, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, АН-ын ЕНБДарга асан Ч.Өнөрбаяр, АН-ын ХЭГ-ийн дарга асан Э.Одбаяр, АН-ын ҮБХ-ы гишүүн И.Мөнхжаргал нар өрсөлдөхөөр зэхэж буй аж.

Гэтэл УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт уг өрсөлдөөнд оролцон, АН-ын ЕНБДарга, дэд даргын аль нэгэнд нэрээ дэвшүүлж магадгүй гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649787
0 эможи

Зочин
2023-08-17 14:49
угаасаа алуурчид, хулгайч нар, тонуулчид гол дүрд нь тоглодог нам
keyboard_arrow_up