АН-ын 200 мянган гишүүн намынхаа газрыг автал ТЭМЦЭНЭ

2023 оны 8 сарын 14

Arslan.mn

Ардчилсан Намын байртай холбоотой асуудлаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. 

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Х.Алтанхуяг "АН-ын байрны асуудлыг эв зүйгээр шийдэх үүднээс Худалдаа Хөгжлийн Банканд бид шаардлага хүргүүлсэн. Бид маш том бүлэглэлтэй холбоотой асуудлыг ярьж эхэлж байгаа. Гэтэл энэ хүмүүсийн чих нь дүлий байна. 

Сахал хочтой Д.Эрдэнэбилэг гэдэг хүн маш том бүлэглэлийн эзэн. Энэ нь ч нууц биш болсон. Нам дамжсан, хэнд ч дийлдэггүй, бүхнийг булааж авч байдаггүй, цаддаггүй бүлэглэл бий. Улс орны үнэт зүйлийг хүртэл булааж авдаг. Эрдэнэт, төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент зэргийг булааж авсныг та бүхэн мэдэж байгаа. Дээрээс нь АН-ын байрыг булааж аваад, нураасан. АН байртай байсан юм шүү. Тэндээ хуралдаж, үнэт зүйлээ бий болгосон. Тэр байрандаа олон ялалтыг авчирсныг намын гишүүд мэдэж байгаа. Жижиг ч гэсэн тэр байр 200 мянган гишүүний үнэт зүйл нь байсан. 

АН-д өнөөдөр байр алга. Байр түрээслээд, хуралдах газаргүй байна. Худалдаа Хөгжлийн Банк АН-д 2,000 мкв талбай өгнө гэж хэлээд 10 жил өнгөрөөд байна. Шүүхээс АН-ыг итгэмжилсэн төлөөлөгчгүй гэдэг. Гэтэл бид намын даргатай. Бид шат шатны арга хэмжээ авч, намын байраа авна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Түүнчлэн "Худалдаа Хөгжлийн Банк Д.Сүхбаатарын талбайг тойруулаад байр бариад байгаа ч АН-ын байрыг барьдаггүй. Тиймээс бид газраа аваад өөрсдөө байраа барина. Сонгууль хүртэл Худалдаа Хөгжлийн Банк гэрээнийхээ үүргийн дагуу АН-д 2,000 мкв байр гаргаж өгөх ёстой. Үүнийгээ ч бид нэхэмжилнэ.

Энэ асуудалд Худалдаа Хөгжлийн Банкны жирийн ажилтнууд хамаагүй. Бид Д.Эрдэнэбилэгтэй тооцоо бодно. АН-ын амттай бүх зүйлийг энэ хүн идсэн. АН-ын 200 мянган гишүүн намынхаа газрыг автал тэмцэнэ. Гадагшаа гараад зугтаах биз. Шүүх цагдаатай нийлж байгаад намынхаа газрыг авна.

Худалдаа Хөгжлийн Банк банкныхаа үйл ажиллагааг явуул. Битгий намын үйл ажиллагаанд оролц. Д.Эрдэнэбилэгээс нэн яаралтай АН-ын газрыг шилжүүлж өгөхийг шаардаж байна" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649675
0 эможи

Зочин
2023-08-15 00:03
200мянган гишүүн тэмцэж байхаар 10,10к нийлүүлээд 2 тэрбумаар аятайхан газар авчиж болдоггүйн байхдаа
Зочин
2023-08-14 20:09
Энэ тэнэгүүд бүткүүээ
BAT
2023-08-14 15:07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up