Д.Тогтохсүрэн: Сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ
2023 оны 6 сарын 20
УИХ-ын гишүүн Т.Тогтохсүрэн Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2023.06.20/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульд тусгасан.
УИХ-д хоёр хуулийн төсөл өргөн барьсан. МАН болон АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэн. Нэмэлт өөрчлөлтүүдээс заримыг нь онцолъё.
- Жагсаалтаар сонгоход Монгол Улсын тойрог нэг байна
- Гадаадад байгаа сонгогчид зөвхөн жагсаалтад санал өгнө, тойрогт өгөх боломжгүй
- Сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 20 болон гурав хоногийн өмнө нэр дэвшигчдэд цахимаар өгнө
- УИХ дахь Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороог цөөнх ахална
- Эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 хувь болгон нэмлээ
- Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийг хоёр, хэвлэлийн хуудсыг хоёр болгож бууруулсан
- Телевиз, радиогийн мэтгэлцээнийг үнэ төлбөргүй байлгана
- Саналын хуудас хоёр хэсэгтэй. Тойрогт болон нам эвсэлд өгнө. Бэхэн тэмдэглэгээтэй болж байгаа
- Сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648318
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс