МАН: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дэмжсэн

2023 оны 6 сарын 12

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж /2023.06.12/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН мэдээлэл хийхдээ "Төсвийн тодотголыг өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж, анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Төсвийг дагаад гурван асуудал бий. Нэгдүгээрт, 2023 оны төсөвт тодотгол хийж байна. Хоёрдугаарт, 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байна. Гуравдугаарт, төсвийг дагалдуулан долоон хууль, хоёр тогтоомжид өөрчлөлт орж байна. Үүнийг бүлэг хэлэлцээд төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулийн төслийг энэ долоо хоногт дуусгах шийдвэр гарсан. Засгийн газраас өргөн барьснаар ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн учраас энэ долоо хоногт багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн эцэслэх нь зүйтэй гэж шийдсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Энэтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн. Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувиар байна. Өргөн барьсан хуулийн төсөлд 30  хувиар явж байгаа. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан.

Уг асуудлаар бүлэг хуралдаад 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй  гэж шийдвэрлэсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648032
0 эможи

keyboard_arrow_up